Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн талаарх хэлэлцүүлэг ирэх сарын 1-нд болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх” хэлэлцүүлгийг ирэх дөрөвдүгээр сарын 01-ний 14.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулна.

Засгийн газраас 2023 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 205 дугаар тогтоолоор байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Г.Амартүвшин, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна.

ЗТХЯ: Хүйтэн асфальтбетон хучилтыг жилийн дөрвөн улиралд хийх боломжтой
ЗТХЯ: Хүйтэн асфальтбетон хучилтыг жилийн дөрвөн улиралд хийх боломжтой
 
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Энэ удаагийн сонгууль ард түмэн ялах уу, авлигач бүлэглэл ялах уу гэдгээрээ туйлын хариуцлагатай байх сонгууль юм
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Энэ удаагийн сонгууль ард түмэн ялах уу, авлигач бүлэглэл ялах уу гэдгээрээ туйлын хариуцлагатай байх сонгууль юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.