Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үйлдвэрлэлийг дэмжих хуулийг хүчингүй болгожээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

2015 оны долоо дугаар сард УИХ “Үйлдвэрлэлийг дэмжих хууль”-ийг баталсан. Энэ хуулиар өрсөлдөх чадвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний чиг баримжаа, импортыг орлох үйлвэрлэлийг төрөөс дэмжих, хөгжүүлэх зохицуулалттай байсан.

Аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ, Засгийн газрын тогтоолоор удаа дараа баталсан боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, бодлого тогтвортой биш байдгаас болж сэдэв нь мөнх боловч шийдэл нь цаг зуурынх байсаар өдий хүрч үйлдвэрлэлийг дэмжих хуулийг ийнхүү хүчингүй болгожээ.

Монгол Улс эдийн засгаа хөгжүүлж, хүмүүсээ ядуурлаас гаргая гэвэл инноваци, технологид суурилсан аж үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд үүний хөгжилд эерэг нөлөө үзүүлэх чухал хууль эрх зүйн орчин нь үйлдвэрлэлийг дэмжих хууль байсан юм.

Монгол улсыг
Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гарахад Австрали улс дэмжинэ гэдгээ илэрхийлэв
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.