ТБХ: Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 21 секунд

Өчигдөр /2025.04.16/ УИХ-ын Төсвийн байнгын хороогоор Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь гадаад ертөнцтэй холбогдох гол гарц, үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл гэдгийг дурдаад Засгийн Газраас агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин ажиллаж байгааг онцлов.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан гишүүдийн асуултад хариулахдаа "Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 оны эхний улиралд ашиглалтад орно. Ойролцоогоор жилдээ 80 орчим мянган тонн агаарын хөлгийн түлш үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 2022 онд Монгол Улс, ОХУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан санамж бичигт агаарын хөлгийн шатахууны 75 хувийг тухайн итгэмжлэгдсэн компани, үлдсэн 25 хувийг бусад аж ахуйн нэгжүүд бүрдүүлэхээр тусгагдсан. Үүний зэрэгцээ монголын газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон тохиолдолд дотооддын компани давуу эрхтэй нийлүүлэх эрхтэйг санамж бичигт тусгасан" гэв.

Ингээд Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 19 гишүүний 10 нь буюу 52.6 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

ОБЕГ: Булган аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
ОБЕГ: Булган аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
 
О.Мөнхжин: Одоо надад 100 хувь анхаарах ёстой ганц л ажил бий
О.Мөнхжин: Одоо надад 100 хувь анхаарах ёстой ганц л ажил бий
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!