Монгол судлаачид Ватиканы нууц архивд нэвтрэх эрхтэй болж, номын санг нь ашиглах боломжтой боллоо. Архивд хадгалагдах баримт бичгийг сайн ойлгоход туслахын тулд Ватиканы зүгээс Монгол судлаачдад латин хэл заахаар болжээ.
Түүнчлэн Их Монгол улсын нийслэл Хархорум хотын 800 жилийн ойн хүрээнд тавдугаар сард Гэгээн Ширээт улсад зургийн үзэсгэлэн, шинжлэх ухааны хурал зохион байгуулагдахаар болсон байна.
"Тус хурал Монгол дахь шашин хоорондын мэтгэлцээн сэдвээр өрнөх болно. Хэдийгээр Монголд Христийн шашин 1992 онд коммунист дэглэм унасны дараа орж ирсэн ч, эртний нийслэл Хархорум бол шашин хоорондоо эвтэй найртай оршиж болдгийн анхны жишээний нэг юм гэж" гэж 2003 оноос Монгол улсад суугаа Консолатагийн номлогч Жоржио Маренго хэлжээ.
Ватикан болон Монгол улсын зүгээс соёлын салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр шийдсэн байна. Үүний нэг хэсэг болгож Монголын эрдэмтэд Ватиканы архивт хадгалагдан үлдсэн Монголын түүхийн эх сурвалжуудыг судлах боломжтой болно.
Гэгээн Ширээт улс дахь Монголын элчин сайд Л.Пүрэвсүрэн болон Ватиканы гадаад улс орнуудтай харилцах асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Тэргүүн хамба Пол Ричард Галлагер нар тус гэрээнд гарын үсэг зурсан байна.
Эх сурвалж: Asianews