Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэй дүүргийн 2629 иргэнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Нийтийн тээвэр болон зарим банкууд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаанзагалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байна.

Иргэдэд үйлчилж байгаа банкны ажилтнуудыг шинжилгээнд хамруулсан бол 11 дүгээр сарын 14-нөөс хойш шинжилгээний сорьц авах төвүүдээр нийт 2629 иргэнийг "COVID-19"-ийн шинжилгээнд хамруулжээ.

Нийслэл орон нутгийн тусгаарлах байрнаас гарсан иргэдийг 14 хоног гэрээр тусгаарлан ӨЭМТ-ийн хяналтад ажиглах ажлыг дахин сэргээсний дагуу 34 иргэнийг НЭМГ-аас ирүүлсэн нэрсийн дагуу харьяаллын өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад авчээ.

НЭМГ-аас мэдээлсний дагуу коронавирусний батлагдсан тохиолдлуудтай дам хавьтал болсон дүүргийн иргэдийг хяналтад авах, шинжилгээнд бүрэн хамруулах хяналтыг хэрэгжүүлж байна.

Чингэлтэй дүүргийн Гүнт дэх шалган нэвтрүүлэх постод эрүүл мэнд, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын хамтарсан 9 албан хаагч ажиллаж байгаа аж.

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас хэрэгжүүлж буй 23 арга хэмжээтэй холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас хэрэгжүүлж буй 23 арга хэмжээтэй холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.