Э.Тамир: Компаниас маань миний ашигласан автомашины зардлын баримтыг гаргаад сөрөг пи ар хийх гэж байжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Тавантолгой төмөр зам ХХК-д томилогдсон Хяналтын менежер Э.Тамир өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ тухайн компанийн худалдан авах ажиллагаа болон тээврийн хөлстэй холбоотой зарим ноцтой мэдээллийг мэдээлсэн байдаг. Түүнчлэн "Миний хувьд нэмэгдэлтэйгээ 6 сая орчим төгрөгийн цалин авдаг. Ажлын алба байхгүй. Жолооч гаргаж өгсөн. Гэхдээ манай гэр хотын төвд байдаг учраас би алхдаг" гэсэн юм. Харин эл мэдээллийн дараагаар тухайн компаниас нь сөрөг пи ар хийхээр бэлдэж байсан гэх агуулга бүхий мэдээллийг сошиалаараа хуваалцав.

Тэрбээр "Сая оффис дээрээ ирсэн чинь миний ашигласан автомашины зардлын баримтыг гаргаад сөрөг пи ар хийх гээд байж байхаар аваад би өөрөө тавьчихлаа. Ер нь удирдлагын бүх хэрэглээг гаргаад тавиарай гэлээ" гэв.

Дуучин Номин, Минжээ нар энэ сарын 26-нд “Ганцхан“ нэртэй тоглолтоо хийнэ
Дуучин Номин, Минжээ нар энэ сарын 26-нд “Ганцхан“ нэртэй тоглолтоо хийнэ
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!