Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Номин, Минжээ нар энэ сарын 26-нд “Ганцхан“ нэртэй тоглолтоо хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Тэртээ 1990-ээд он. Монголын рок поп ертөнц ид цэцэглэж байхад хамгийн анхны охидын хамтлаг хүч төрөн гарч ирсэн нь дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй "Спайк" хамтлаг байв. Шижигнэсэн дөрвөн охин Монголын рок попын тайзнаа од болон гялалзаж байсансан. Э.Минжинсор 2023 онд манай сайтад өгсөн ярилцлагадаа " Би урлагаас ҮХСЭН мэт л АЛГА БОЛСОН байсан юм билээ. Урлагтаа эргэн ирнэ" гэж ярьж байв.

Тэгвэл "Спайк" хамтлагийн дуучид болох Э.Минжинсор, Э.Номин-Эрдэнэ нар "Ганцхан" нэртэй vip live concert-ийг энэ сарын 26-нд 18:30 цагт хийхээр болжээ.

Тэд хамтдаа өнгөрсөн сард "Baga toirog channel"-д оролцсон бөгөөд үзэгчид тэднийг урмын сайхан үгсээр усалсан гэдгийг тус сувгийн комментуудаас харж болохоор.

Дуучин Э.Минжинсор "Нүцгэн байхыг минь битгий хараарай" "Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу" Э.Номин-Эрдэнийн хувьд "Үүр гийх шиг чи минь ирсэн", "Оддын дор амьдрах сайхан" зэрэг хит болсон уран бүтээлүүдийг туурвисан. Дээрх дуунууд өнөөдөр ч залуусын дунд хит хэвээрээ байгаа гэхэд буруудахгүй болов уу.

ХБНГУ-аас шуудан илгээмжээр цай, савангийн хайрцагт 840 грамм Хашиш гэх нэршилтэй мансууруулах бодис хийж улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ
ХБНГУ-аас шуудан илгээмжээр цай, савангийн хайрцагт 840 грамм Хашиш гэх нэршилтэй мансууруулах бодис хийж улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.