Сейфэндээ 7.5 тэрбум төгрөгийн авлигын мөнгө хадгалж байгаад баригдсан УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг хорих ял эдэлж буй. Ингэхдээ тэрбээр байхдаа нэг сарын хугацаанд "Төр хурх"-ын амралт, сувиллын газар галчаар ажиллаж байсан тухай ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор мэдээлж байсан билээ.
Энэ талаар УЕП Б.Жаргалсайхан мэдээлэхдээ "Прокурорын байгууллага ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Үүний зэрэгцээ нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож байгаа тодорхой хүмүүс дээр харгалзагчийн хяналттайгаар ял эдрүүлэх зөвшөөрлийг олгодог. С.Батдөлийн хувьд нэг сарын хугацаанд тухайн заагдсан газар ажиллаж байсан. Прокурор шаардлага хангахгүй байна гэж үзээд анги байрлалыг нь сольсон байгаа" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!