Өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнасан санхүүгийн схемээр зарсан нь үнэн хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбоотой асуудлыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр цацагдсан "Өрөг нэвтрүүлгийн үеэр ярихдаа "Ордуудын 34-50 хувийг баялгийн санд төвлөрүүлье гэдэг дээрээс л зохион байгуулалттайгаар Н.Учралыг ашиглаж байх шиг байна. Би тэгж л дүгнэсэн. Уг нь Засгийн газар чинь баялгийн сангаа арвижуулья гээд байгаа биз дээ. Би түүнийг нь дэмжээд байх шиг байна лээ шүү дээ. Намын дарга хүртэл баяр хүргэж үг хэлж байна лээ. Дахиад хэлэхэд, би тойроод явахад Төгрөг нуурын ордыг хурааж ав, улсад оруул гэж ярьсан байна лээ. Тэр Төгрөг нуурын ордыг минийх гэж нотолбол 100 ХУВЬ ТӨРД ӨГЬЕ" гэв.
Х.Баттулга: Би орон нутгаар явахдаа харин ч “Төгрөг нуурын ордыг төрд хурааж ав“ гэж ярьсан байна лээ. Хэрэв минийх гэж нотолбол 100 ХУВЬ ТӨРД ӨГЬЕ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.