Манай улсад шинээр мэндэлсэн гурван хүүхэд тутмын нэг нь, цагийн дотор ангир уургаа амлаж чадахгүй байна. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар сүүлийн 10 жилийн байдлаар ийм дүн мэдээлэл гарчээ. Гэхдээ энэ нь хот, хөдөөгийн хүүхдүүдийн хувьд ялгаатай байгаа юм. 2023 оны судалгааны дүнгээр хотод төрсөн хүүхдүүд ангир уургаа амласан нь орон нутгийн хүүхдүүдтэй харьцуулахад 9 нэгж хувиар бага байжээ. Статистикаар, улсын хэмжээнд дунджаар төрснөөс хойш нэг цагийн дараа ангир уургаа амласан хүүхдийн тоо 71 хувьтай байгаа юм. Тэгвэл энэ үзүүлэлт Улаанбаатарт 72 хувьтай байгаа бол орон нутагт 79 хувьтай байна
НҮБ-ын Хүүхдийн Сан болон ДЭМБ-аас нярай хүүхдийг төрснөөс нь хойш 1 цагийн дотор амлуулах, 0-6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох, 0-2 нас хүртэл болон түүнээс цааш үргэлжлүүлэн хөхүүлэхийг зөвлөмж болгодог юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!