Нүүрсний үнэ унаж, экспорт удаашраад байна. Гэсэн ч нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан онцолж буй. Гаалийн мэдээллээр, манай улс өчигдөр 315 мянган тонн нүүрс, оны эхнээс 17,188.1 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Энэ онд манай улс 83 сая тонн нүүрс экспортолж, тонныг нь дунджаар 105 ам.доллар байхаар тооцоолсон ч төсөөлсөн хэмжээндээ хүрч чадахгүй болохыг эдийн засагчдын зүгээс сануулсаар байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!