Хуваарьт ёсоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах байсан ч Ардчилсан намын бүлэг 35 жилийн ойн үйл ажиллагаа болон ҮБХ-ны хуралтай тул хуралдаагүй. Харин МАН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаас товлогдсон байсан ч тодорхойгүй шалтгаанаар хуралдсангүй.
Дашрамд, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар:
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
“Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг тус тус хэлэлцэх юм.
Мөн Улсын ерөнхий прокурорын томилгоог хэлэлцэх төлөвтэй байна.