Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 1 секунд

Манай улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрснийг Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр мэдээлсэн. Монголбанкны гуравдугаар сарын мэдээллээр манай улсын гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар байна.

Гадаад валютын нөөц 4 тэрбум 995 сая 97 мянган ам.долларт хүрсэн нь сарын өмнөхөөс 4.8 хувиар өссөн дүнтэй бол оны эхнээс 9.33 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм. Засгийн газраас экспортыг дэмжих Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын явц, үр дүнгийн талаар долоо хоног бүрийн Лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаан дээр танилцуулж, Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байгаа билээ.

ЧУУЛГАН: Цахим мөрийтэй тоглоомыг журамлах Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Цахим мөрийтэй тоглоомыг журамлах Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.