Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ-ын дарга А.Баяр: Эрдэмтэн, судлаачид, судалгааны байгууллагуудаа дэмжин, хамтран ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн үйл ажиллагаа, хийж гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний ажилтай танилцлаа. Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төв᠋᠋ нь 2022 онд байгуулагдсанаас хойш нийслэлийн бодлогын суурь болсон салбар бүрийн 240 гаруй судалгаа, шинжилгээний ажил хийснийг тус төвийн дарга Р.Дагва онцоллоо. Уг 240 гаруй судалгааны ажлаас хотын эдийн засгийн талаарх судалгааг онцолж, танилцуулав.

НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал бодлогын байгууллагын хувьд эрдэмтэн, судлаачид, судалгааны байгууллагуудтай нягт хамтран ажиллах ёстой. Тэгж байж судалгаанд суурилсан зөв бодлого, шийдвэр гарна гэлээ.

Монгол Улсын орон сууцны бодлого системийн уялдаа холбоо муу, худалдан авах чадварт нийцэхгүй байгааг онцлов
Монгол Улсын орон сууцны бодлого системийн уялдаа холбоо муу, худалдан авах чадварт нийцэхгүй байгааг онцлов
 
Ж.Чинбүрэн: Яам ЭМДС-г заавал өөрийнхөө доор байлгах нь ямар ач холбогдолтой юм. Эсрэгээрээ эмнэлэг, өвчтөн, даатгал гурвын дунд садаа болж байна