Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орхон: Эрдэнэт хотод батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Орхон аймагт коронавирусийн тохиолдол 13 бүртгэгдээд байгаа. Эрдэнэт хотод батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 307 хүн, хоёрдугаар хавьтлын 102 хүн байна. Нэгдүгээр хавьтлын 307 хүний 141 нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүд рүү Эрүүл мэндийн байгууллагаас холбогдох хүртэл гэртээ байхыг анхаарууллаа. Шинжилгээ авах цэгт очих хэрэггүй. Гэрээр нь очиж түргэвчилсэн шинжилгээ хийнэ гэдгийг тус аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Хүүхдүүдээс бусад нэгдүгээр хавьтлын хүмүүсийг тусгаарлалтад авах ажил үргэлжилж байна. 

PCR шинжилгээнд 655, түргэвчилсэн тестээр 2300 иргэнийг шинжилгээнд хамруулжээ. Одоогоор ХӨСҮТ-д Орхон аймгаас илгээсэн 385 хүний шинжилгээ хийгдэж байна. Хариу маргааш гарна.  

Шинжилгээ авах цэгүүд нь эхний ээлжинд хавьтлын хүмүүсийг шинжилж байна. Иймд хавьтлын биш иргэд тухайн цэгт бөөгнөрөл үүсгэхгүй байх хэрэгтэйг АОК-оос анхаарууллаа. Учир нь тухайн цэгүүдээс иргэд халдвар авах эрсдэлтэй. Иймд сайн дураар шинжилгээ өгөх иргэд 70353666 дугаарт бүртгүүлж, эргэж холбогдох хүртэл хүлээх хэрэгтэй.

Төрийн 1418 алба хаагч Эрдэнэтчүүдийн эрүүл энхийн манаанд ажиллаж байгаа бол ХӨСҮТ-ийн 3 эмч тус аймагт ажиллаж байна. Хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хангалт тасрахгүй үргэлжилж байгааг мэдээллээ.

Хэнтий: Аймаг дотроо самарт гарсан иргэдийг гэрт нь хариулна
Хэнтий: Аймаг дотроо самарт гарсан иргэдийг гэрт нь хариулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.