Зүүн гурван аймагт гарсан хээрийн түймэрт өртөж, мал гэр орноо алдсан өрхүүдэд Дундговь аймгийн малчид тусалж, хонь хандивлах аяныг эхлүүлжээ.
Тодруулбал, Дундговь аймгийн малчдын дунд ”Нэг өрх-нэг хонь” уриалгыг тус аймгийг Засаг дарга С.Мөнхчулуун дэвшүүлж, аяныг амжилттай эхлүүлсэн байна.
Тэгвэл тус хандивын хүрээнд одоогоор “24,340,000 төгрөг, 2015 хонь, 2 адуу, 1 тэмээ, 450 ямаа" цуглараад байгаа аж.
Түймрийн улмаас 38 гэр, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 6000 гаруй бог, 48 бод мал, 3500 гаруй боодол өвс өртсөн гэсэн урьдчилсан мэдээлэл гарсан.
Хандивт мөнгөн дэмжлэг үзүүлэх данс: Дундговь аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн данс, Төрийн сан банк, 100080051407
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!