БХЯ: Цэргийн насны залуусын дунд зүрх судасны эмгэг, шүд, сэтгэцийн эмгэгүүд их байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

2025 оны хугацаат цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 01-нээс 15-ны өдрүүдэд явагдана. Үүнтэй холбогдуулан БХЯ-наас хугацаат цэргийн албаны цэрэг татлагын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Эрүүл мэндийн яам, ХХЕГ, Дотоодын цэрэг, Цэргийн төв эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, аймаг, нийслэл, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, ЗДТГ болон харьяа цэргийн штабуудтай хамтран “Цэрэг татлага 2025” зөвлөгөөн өчигдөр /2025.03.26/ боллоо.

Зөвлөгөөнөөр хугацаат цэрэг татлагын зохион байгуулалтыг сайжруулах, Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хяналтын тоонд хүргэх, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал, цэрэг татлагын үеийн эрүүл мэндийн үзлэгт анхаарах зэрэг чухал асуудлуудаар Батлан хамгаалах салбар, эрүүл мэндийн салбарын ахлах мэргэжилтнүүд санал солилцож, цаашид анхаарах шаардлагатай зарим асуудлуудыг хамтран тодорхойллоо.

Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар цэргийн насны залуусын дунд архи согтууруулах ундаа, тамхины хэрэглээ бусад насныхантай харьцуулахад хамгийн өндөр байна.

Мөн энэ насныхан сэтгэцийн эрүүл мэндээс үүдэлтэйгээр осол гэмтэлд өртөх цаашлаад амиа хорлох зэрэг сөрөг үр дагаврууд үүсэж байгаа нь өдөр тутмын амьдралын буруу хэв маяг, нийгмийн хүчин зүйлсээс шалтгаалж буй талаар эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Цэргийн насны залуусын дунд зүрх судасны эмгэг, мэс, гэмтлийн эмгэг, арьсны эмгэг, шүд, эрүү нүүрний эмгэг, сэтгэцийн эмгэгүүд их байгаа нь цэргийн албанд тэнцэхгүй байх суурь шалтгаан болж байна.

Иймд Батлан хамгаалах салбар цэргийн насны залуусын эрүүл мэндийн үзлэгийг чанаржуулж, цэрэг татлагын зохион байгуулалтыг сайжруулах тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Э.Батшугар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал болохыг онцоллоо
УИХ-ын гишүүн Э.Батшугар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал болохыг онцоллоо
 
Ирэх сараас зургаан настны нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг орон нутагт эхэлнэ
Ирэх сараас зургаан настны нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг орон нутагт эхэлнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!