Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр өөр ангид алба хааж буй ихрүүд ургацын талбайд уулзжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

Хорвоод хосоороо ирсэн ховорхон заяаны эзэд ургацын талбайд уулзалджээ. Учир нь эр хүний эх орныхоо өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхээр ихэр залуус Зэвсэгт хүчний 186, 336 дугаар ангиудад хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж байгаа бөгөөд тэд харин саяхан ургацын талбайд уулзалдсан байна. Ихрүүд өөр өөр аймагт, өөрийн гэсэн онцлог түүхтэй хороодод алба хаах хүсэлтээ илэрхийлсний дагуу Дорноговь, Орхон аймгийг зорьцгоосон байна.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчнийхэн намрын ургац хураалтад манлайлан оролцож байгаа учир байлдагч Өлзийбатын Батмөнх (336), байлдагч Өлзийбатын Төрмөнх (186) нар анги ангийнхаа онжавуудтай Сэлэнгэ аймагт ийн тааралдсан байна. Тэд царай төрх, бие хаа, нүүрний баясгалангаараа тун чиг төстэй санж.

Ихрүүд хуучлахдаа “Цэргийн албанд их зүйл сурч байна. Цэргийн хэргийн эрдэм мэдлэгээс гадна хувь хүний хөгжил, амьдралд хэрэгцээтэй зүйлсийг зааж, сургадаг юм байна. Наад зах нь хүнээс үг сонсох чадвар, гүйцэтгэх чадвар гээд нэрлэж болно. Бид хоёр өөрсдийгөө цэрэгт ирэхээс өмнөх ихэр, дараах ихэр гээд асар их ялгаа гарсан гэж боддог” гэлээ. Анх цэргийн зарлан ирэхэд нь нэг нь үлдээд гэрийнхэндээ тусалъя хэмээн хоорондоо ярилцсан ч гэрийнхэн нь “Цэргийн албаар дамжсан хүн эр хүн болж төлөвшдөг юм” гээд цугтаа цэргийн албанд нь мордуулсан энэ гэнэ. Албандаа ирээд тус тусдаа онжавуудтай, нөхөрлөлийн хүрээ их өргөн болсон гэцгээж байлаа.

ОБЕГ: Тариалан суманд алга болсон 46 настай эмэгтэйг 17 дахь өдрөө эрэн хайж байгаа боловч үр дүнд хүрээгүй байна
ОБЕГ: Тариалан суманд алга болсон 46 настай эмэгтэйг 17 дахь өдрөө эрэн хайж байгаа боловч үр дүнд хүрээгүй байна
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.