Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг хоёр сарын дотор холбоно

Огноо
Унших
3 минут 59 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

------------

Сангийн сайд Б.Жавхлан: Валютын нөөц дээр экспорт буурсантай холбоотой нэлээн сөрөг дарамт ирж байна. Үүнийг зөв оношлох, цаг алдалгүй арга хэмжээ авч хэрэгжүүлэх тал дээр ажилалаа. Өнгөрсөн долоо хоногт экспортын гол боомтууд болох Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомт дээр өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан. Гурван боомтын тухайд дүр зураг харилцан адилгүй байна. Гашуунсухайт, Ханги боомтын тухайд "Эрдэнэс Тавантолгой"-н биржээс шууд хамааралтай, гол экспортын эх үүсвэр тэндээс учраас асуудал ойролцоо байна. Шивээхүрэн боомтын тухайд нүүрсний экспорт зах зээлийн зарчмаар бидний тооцоолсноос илүү амжилттай явж байна. Нэгдүгээр улиралд 5 сая тонныг гаргана гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ хэмжээнд хараахан хүрэхгүй ч дөхөхөөр байна. Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан төмөр замын ажил маш сайн хийгдсэн. Үүнийг яаралтай ажилд нь оруулж 2-3 дахин нэмэгдүүлэх боломж байна. Одоо 24-25 сая тонн гаргаж буй нүүрс төмөр зам ашиглалтад оруулбал 50 сая тоннд нүүрс гаргах боломжтой болж байна. Мөн энэ үед АМНАТ-ын хувь хэмжээ нэлээн цохилт болж байна. Бодит өртөг экспортын үнээс давж алдагдалд орж байгаа учраас илчлэг багатай нүүрснүүдийг эргэж харах, бүтээн байгуулалтыг яаралтай ашиглах асуудлыг дэвшүүлсэн. Тиймээс Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай маргааш УИХ-аар соёрхон баталмагц Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалтын ажил яригдана. Энэ бол Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалттай харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай. Хоёр сарын хугацаанд л хийх боломжтой. Хэрэв Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын хил холболтыг хийвэл 70 жилийн өмнө Улаанбаатар төмөр зам Замын-Үүд дээр Эрээний боомт холбогдсноос хойш анх удаа төмөр замаар хил холболтоо хийнэ. Экспортыг нэмэгдүүлэх эцсийн зорилго нь валютын нөөцийг нэмэгдүүлэх. Гол эх үүсвэр нь экспортыг нэмэгдүүлэх. Үүнээс гадна экспорт хариуцаж буй "Эрдэнэт", "Эрдэнэс Тавантолгой", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" зэрэг компани нийлээд энэ жил нэмэлтээр 500 сая ам.долларын экспорт хийхээр төлөвлөсөн байсан бол нэг тэрбум ам.доллар болж байна. Энэ жил хийгдэх шинэ бүтээн байгуулалт, импорттой холбоотой асуудлыг эрэмбэлэх ажлыг тогтоолоор албажуулж байна. Мөн хилээр гарч буй экспортлогч нарын өртгийг бууруулах арга хэмжээ авч байна. Ялангуяа "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн экспортлогчийн хувьд өөрсдөөс шалтгаалах төмөр замаар ачиж гаргах, боомт дээр буулгах, боомт дээр дэд бүтэц хийсэн компаниудтай хэлцэл хийсэн. Үр дүнгүүд нь гарах юм. Бид экспортоо нэмэгдүүлэх, валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжоо хэрэгжүүлэхээс гадна төсвийн талаас хэмнэж болох бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг ЗГ-ын хуралдаанаар шат дараатай авч явна. Гуравдугаар сарын 13-нд ажлын хэсэг байгуулагдснаас хойш бирж дээр, гааль дээр шахаж ажиллаж байгаа. Үр дүнд нь, нүүрсний хувьд 7 хоног бүрээр тасалж харж байгаа. Өнөөдрийг хүртэл 1.9 сая тонн нүүрс нэмж гарсан.

Н.Учрал: Цахимжсан 170 зөвшөөрлийн бичиг баримтыг иргэдээс нэхсэн газруудад хариуцлага тооцно
Н.Учрал: Цахимжсан 170 зөвшөөрлийн бичиг баримтыг иргэдээс нэхсэн газруудад хариуцлага тооцно
 
 “Алтан баззер” сугалаат барилдаан болж байна
 “Алтан баззер” сугалаат барилдаан болж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!