Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар аймгаас гарах авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 12:00 цаг хүртэл түр хязгаарлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат өчигдөр /2025.03.25/ аймгийн төв сум, суурин газраас гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл хязгаарлажээ. Тодруулбал, тус аймгийн нийт нутгаар цас орж салхи зүүн хойноос баруун хойш эргэж секунтэд 18 м/с зарим үед 20 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурч, зам дагуу мөстлөг үүсэж авто тээвэр зорчиход хүндрэл үүссэн тул ийн шийдвэр гаргасан байна.

Гуравдугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Асгат, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан сумдын нутгаар цас орж, салхи нийт нутгаар секунтэнд 4-16 метр зарим үед 14-20 м/с хүрч ширүүсч Халзан, Асгат, Түвшинширээ сумаас бусад сумдаар цасан шуурга шуурга шуурч байна. Наран, Дарьганга сумдад салхи баруунаас секунтэнд 15-18 метр зарим үед 20-22 м/с хүрч хүчтэй салхины аюултай үзэгдэлтэй байна.

May be an image of ticket stub and text

“Улаанбаатарт баригдах метроны өртөөнүүдэд 150-200 худалдаа, үйлчилгээ явуулах орон зай гарч ирнэ“
“Улаанбаатарт баригдах метроны өртөөнүүдэд 150-200 худалдаа, үйлчилгээ явуулах орон зай гарч ирнэ“
 
ТАЗ-ийн гишүүнд Д.Баатарсайхан, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нар нэр дэвшинэ
ТАЗ-ийн гишүүнд Д.Баатарсайхан, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нар нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.