УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар бүлгийн гишүүдийг үнэлгээжүүлж, намын бодлогыг сөрөхгүй байх тухай журмын төслийг хэлэлцэж, гишүүдийн дунд багагүй талцал үүсжээ.
Тодруулбал, МАН-ын бүлэгт харъяалагдаж байгаа УИХ-ын гишүүд бүлгийн хуралдаанаас гаргасан улс төрийн аливаа шийдвэрийг эсэргүүцэхгүй байж, УИХ-ын нэгдсэн чуулганд намын бодлогоо барьж, хадгалж ажиллах тухай асуудлыг хөндөж, энэ хүрээнд гишүүдэд үнэлгээ өгдөг байх асуудлыг хэлэлцсэн байна.
Сонирхол татаж буй зүйл нь тухайн журмын төсөлд гишүүн нь намын бүлгээс гаргасан шийвэртэй холбоотой асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх үед дэмжиж оролцвол 10 оноо өгдөг байх, харин эсрэг санал гаргасан тохиолдолд 10 оноо хасах байдлаар явах аж. Үүний цаана дараагийн УИХ-ын ээлжит сонгуульд намын дэмжлэг авч нэр дэвших эсэх тухай хариуцлагын асуудал хөндөгдөж байгаа юм байна.
Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол журмын төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар санаачилсан тухай УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ам нээсэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!