“А.Баяржавхлангийн мэдээлэлтэй холбогдуулан дотоод хяналт шалгалтыг эхлүүлээд байна“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

Гуравдугаар сарын 22-нд “Ноорог” медиагийн ажилтан А.О-г нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Тэгвэл 9,3 тэрбумын хэргээр хоригдсон А.О- ын ах нь “Ноорог”-т ажилладаг дүү нь уг хэрэгт холбоогүй. Өөрөө цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байсан гэх утгатай лайвыг өчигдөр хийсэн байдаг. Улмаар тэрбээр ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилчид цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагчид өөртэй нь хамтран ажиллаж нэг цагдаа л гэхэд сард 75 сая төгрөг авдаг байсан гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл эл мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзул "А.Баяржавхлан гэх иргэн мэдээлэлдээ алба хаагчийн нэрийг тодорхой дурдаагүй учраас бид дотоод хяналт шалгалтыг эхлүүлсэн. Цагдаагийн байгууллага хууль бус гэмт хэрэг хийсэн алба хаагчийн үйлдэлтэй эвлэрэхгүй. Хариуцлагыг нь тооцно. Харин тухайн алба хаагч буруутай гэж тогтоогдохгүй бол бид алба хаагчийнхаа хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална" гэлээ.

“Донор болгож охиноо өгөхөд, хөлийнх нь хамаг яс, шөрмөсийг нь авсан байсныг гаргахад нь л мэдсэн“
“Донор болгож охиноо өгөхөд, хөлийнх нь хамаг яс, шөрмөсийг нь авсан байсныг гаргахад нь л мэдсэн“
 
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!