Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайд О.Алтангэрэл “хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй“ гэх асуудлын талаар маргааш Байнгын хороонд мэдээлэл танилцуулна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 5 секунд

УИХ дахь Хууль зүйн байнгын хороо маргааш буюу даваа гарагийн 14:00 цагт хуралдах товтой байна. Хуралдаанаар үндсэн 5 асуудал хэлэлцэхээс гадна сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэж үзэж байгаа асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсох аж.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлт /Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/

· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэж үзэж байгаа асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсох

14.00

“Жанжин Д.Сүхбаатар

Хуульчид П.Батчулуун эмчийг Эрүүгийн хуулийн 15.3.2 дахь заалтаар яллах ёсгүй байсан гэж үзэв
Хуульчид П.Батчулуун эмчийг Эрүүгийн хуулийн 15.3.2 дахь заалтаар яллах ёсгүй байсан гэж үзэв
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.