Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНЭУ-ын Засгийн газрын ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР зарлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Энэтхэгийн Засгийн газар болон Соёлын харилцааны зөвлөл (ICCR)-өөс 2025-2026 оны хичээлийн жилд тус улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад бакалавр, магистр, доктор, докторын түвшинд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Нас: 18-40 /Докторын хөтөлбөрт горилогчид 50 наснаас дээш байж болно/
  • Хэлний мэдлэг: Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Боловсролын түвшин: Академик дүнгийн голчоор үнэлнэ (Бүрэн дунд боловсролын гэрчилгээ/Дээд боловсролын диплом)

Тэтгэлэгт багтах зүйлс:

  • Сургалтын төлбөр
  • Сар бүрийн стипенд
  • Зарим тохиолдолд нислэгийн зардлыг бүрэн хариуцна.

Суралцах мэргэжлийн чиглэл:

  • Англи хэл
  • Шинжлэх ухаан
  • Инженер/ IT
  • Архитектур
  • Хүмүүнлэг
  • Менежмент
  • Дүрслэх урлаг
  • Тайзны урлаг
  • Бүжиг/Хөгжим
  • Буддын шашин судлал

Өргөдөл хүлээн авах хаяг: http://a2ascholarships.iccr.gov.in

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2025 оны 04 дүгээр сарын 25

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://eoi.gov.in/ulaanbaatar/ (Энэтхэгийн Элчин сайдын яамны цахим хуудас) болон reception.ulaan@mea.gov.in и-мэйл хаяг, 11-329524/39522 дугаараас лавлана уу.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
 
З.Энхболд Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий хорооны даргын тамгаа гардаж авлаа
З.Энхболд Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий хорооны даргын тамгаа гардаж авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.