Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв аймгийн “Ар мухар“-т гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Төв аймгийн Эрдэнэ сумын чулуут багийн "Ар мухар" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 123 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ 12:30 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул ой, хээрийн түймрийн аюул гарч болзошгүй.

Иймд иргэд та бүхэн цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Н.Бумцэнд: 40 хоногийн хугацаанд 143.9 тонн нөөцийн мах худалдан борлуулсан
Н.Бумцэнд: 40 хоногийн хугацаанд 143.9 тонн нөөцийн мах худалдан борлуулсан
 
Т.Доржханд: Өнгөрсөн жил ЗГ огцроход ОУ-д нүүр хийх газаргүй болсон. Гэтэл ирэх 4 сард дахиад бизнес уулзалтууд хийх гэж байхад ЗГ огцорчихлоо