Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Бумцэнд: 40 хоногийн хугацаанд 143.9 тонн нөөцийн мах худалдан борлуулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж буй. Өнөөдрийн байдлаар 75.3 тонн үхрийн мах, 68.6 тонн хонины мах буюу нийт 143.9 тонн мах худалдан борлуулаад байна. Энэ талаар УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэндээс тодрууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн онуудад нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 1-15-ны хооронд эхлүүлдэг байсан. Харин энэ онд махны нийлүүлэлт багасаж, зах зээлийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор нөөцийн махны худалдааг хоёрдугаар сарын 7-ны өдөр эхлүүлсэн. Ингэхдээ нийт 10 аж ахуйн нэгжийн 8.713 тонн махыг нөөцөлсөн. Жижиглэн худалдаа эхэлснээс хойш143.9 тонн мах буюу нийт нөөцөлсөн махны гурван хувийг худалдан борлуулаад байна” гэв.

Мөн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулсан. Өргөтгөсөн худалдаагаар нийт 99.57 тонн хонины мах худалдан борлуулсан байна.

Ноорогийн залуусын дансаар эргэлдсэн гэх 9.3 тэрбум төгрөгийн талаарх баримтыг хэвлэлд нээлттэй мэдээлэх талаар цагдаагийн байгууллагаас прокурорт хүсэлт гаргажээ
Ноорогийн залуусын дансаар эргэлдсэн гэх 9.3 тэрбум төгрөгийн талаарх баримтыг хэвлэлд нээлттэй мэдээлэх талаар цагдаагийн байгууллагаас прокурорт хүсэлт гаргажээ
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.