Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ноорогийн залуусын дансаар эргэлдсэн гэх 9.3 тэрбум төгрөгийн талаарх баримтыг хэвлэлд нээлттэй мэдээлэх талаар цагдаагийн байгууллагаас прокурорт хүсэлт гаргажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 18 секунд

Ноорог студийн залуусыг цагдаагийн байгууллагаас дуудаж, мэдүүлэг авсан байдаг. Үүнийг Ноорогийн залуус сонгуулийн үеэр бэлдсэн баримтат кино, уран бүтээлтэй нь холбоотой хэмээн мэдээлсэн. Харин цагдаагийн байгууллагаас "Тэднийг уран бүтээлтэй нь холбогдуулан шалгаагүй, бусдыг мөрдөн мөшгисөн, бусдын хувийн эмзэг мэдээллийг дамжуулсан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан" гэх зүйл ангиар буруутган шалгаж буй гэсэн байдаг.

Мөн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Ноорогийн 6 залуугийн дансаар 9.3 тэрбум төгрөг эргэлдсэн" гэх мэдээллийг өгсөн бол Ноорог студийг үүсгэн байгуулагч О.Уламсайхан өчигдөр "Лхагвын тойм" ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо "Би 9.3 тэрбум төгрөгтэй, MCS-ээс их хэмжээний мөнгө авдаг байсан бол сая 15-ныхаа цалинг ямар ч асуудалгүй тавьчих байлаа" гэсэн юм.

Тэгвэл Ноорогийн залуусын дансаар эргэлдсэн гэх 9.3 тэрбум төгрөгийн талаарх баримтыг хэвлэлд нээлттэй мэдээлэх талаар цагдаагийн байгууллагаас прокурорт хүсэлт гаргажээ. Хэрэв прокуророос зөвшөөрөл өгвөл уг баримтыг ил болгох аж.

Мисс Б.Номин-Эрдэнэ: Би Хөгжлийн банкны Хүний нөөцийн захирлаар томилогдоогүй. Томилогдохгүй
Мисс Б.Номин-Эрдэнэ: Би Хөгжлийн банкны Хүний нөөцийн захирлаар томилогдоогүй. Томилогдохгүй
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.