Автобусны жолооч үүргээ гүйцэтгэж явахдаа шатаж байсан байшингаас 30 настай залуу, 10 настай хүүхдийг аварчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Автобусны жолооч гал түймрийн аюулаас хоёр ч хүний амь нас аварсан байна. Тодруулбал, өнөө өглөө 08:00 цагийн орчимд Ч:28 чиглэлийн (Сэлх-7 буудал) автобусаар ажил үүргээ гүйцэтгэж явсан жолооч Д.Азжаргал нь Сэлхийн 3-р буудлын зүүн талд нэгэн айлын амбаараас утаа гарч буйг анзаарсан байна.

Тэрбээр тээврийн хэрэгслээ зогсоож хаалганы гадна очиход цоожтой байсан ч гадаа нь байсан нэгэн залуу галын дуудлага өгсөн байсан аж. Түүний хувьд нөхцөл байдлыг ойлгон тэр даруй хашааг давж, байшингийн цонхыг хагалан орсноор 30 орчим насны нэгэн залууг сэрээж амжсан байна. Улмаар 9-10 орчим насны хүүг хамт орсон залуутайгаа нийлж өргөн гаргаж, галын аюулаас эсэн мэнд аварчээ.

Д.Азжаргал нь “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын гуравдугаар хэсгийн жолоочоор ажилладаг бөгөөд болсон үйл явдалтай холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас түүнд талархал илэрхийлжээ. Энэ тухайд,

Эр зориг, хүнлэг сэтгэл гарган хоёр хүний амь насыг аварсан Даваасүрэнгийн Азжаргалдаа халуун талархал илэрхийлье!

Галын аюулаас хүний амь насыг аварсан манай жолоочийн баатарлаг үйлдлээр хамт олон нь бахархаж байна. Ийм эх оронч, хүнлэг сэтгэлтэй жолоочид манайд олон байдаг нь бидний үнэт баялаг юм. Эрсдэлтэй нөхцөлд ч бусдын төлөө зориг гаргаж, хүнлэг үйлс бүтээж буйд талархаж байна гэжээ.

Т.Мөнхсайхан: Эмч нар төлбөргүй өмгөөлөгч авдгаас болж, ЯЛ, ШИЙТГЭЛ авах тохиолдол олон бий
Т.Мөнхсайхан: Эмч нар төлбөргүй өмгөөлөгч авдгаас болж, ЯЛ, ШИЙТГЭЛ авах тохиолдол олон бий
 
Б.Энхбаяр: Прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь гэмт хэрэг
Б.Энхбаяр: Прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь гэмт хэрэг
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!