Г.Пүрэвдэлгэр: Ноорог.мн сайтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь кино, хэвлэн нийтэлж байгаа зүйлтэй нь холбоогүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажилчдын утас, хард зэргийг хураан авсан. Тэднийг шалгаж байгаа нь кино болон хэвлэн нийтэлж буй зүйлтэй нь холбосон гэх мэдээлэл өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээлэл өгөх үеэр "Хүнлэг бус харьцсан зүйл байхгүй. Танилцуулаад мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг хэлэхийг хүсэж байна. Иргэн байгууллага аж ахуйн нэгжээс хуулиар олгогдсон эрх чөлөө нь зөрчигдлөө гэж үзвэл цахимаар болон амаар, бичгээр гомдол өгж болно. Гомдол гаргах эрх нээлттэй. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хийж буй кино, хэвлэн нийтэлж буй зүйлтэй холбоогүй. Иргэдийн гар утаст үзлэг хийх нь нээлтттэй. Тэмдэглэл хөтөлж байгаа, энэ процессын дагуул явж байгаа шүү дээ. Дараагийн шатны үйл ажиллагаа явагдана. Яриад буй уран бүтээлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй зүйл огт байхгүй. Кинотой холбоотой цацуулахгүй зэрэг нь тухайн хүмүүсийн л асуудал. " гэх тайлбар өглөө.

Сурагчдын бие даалтын 7 хоног энэ сарын 31-нээс, улирлын амралт ирэх сарын 7-ноос эхэлнэ
Сурагчдын бие даалтын 7 хоног энэ сарын 31-нээс, улирлын амралт ирэх сарын 7-ноос эхэлнэ
 
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!