Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд улс төрийн нам, эвслүүдээс цагдаагийн байгууллагад ирсэн гомдол мэдээллийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийв.
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Одоогийн байдлаар нийт шалгагдаж буй мэдээллийн 89 нь буюу 60.2 хувийг "илт худал мэдээлэл тараах" гэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл эзэлж байна. Тодруулбал Төв аймгаас бусад аймагт гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 8.8 буюу "эд хөрөнгө устгах, гэмтээх" гэсэн 56 гомдол, хууль бус газар сурталчилгаа явуулсан гэх 56 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.
Түүнчлэн сурталчилгааны самбар хулгайлах гэмт хэрэг 36 бүртгэгдсэн" гэж мэдэгдлээ.