Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Реппер Roockie буюу У.Мөнхбаганад холбогдох зөрчлийн хэргийг шүүхээс татгалзсан асуудалд гаргасан прокурорын эсэргүүцлийг маргааш хэлэлцэнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 20 секунд

Реппер Roockie буюу У.Мөнхбагана согтуугаар жолоо барьж, ёс бус үг хэллэг хэлж буй бичлэгээ цахим орчинд нийтэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулж, улмаар хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, шүүхэд шилжүүлсэн ч шүүх хэлэлцэхээс татгалзсан байдаг.

Тодруулбал, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн сарын 17-нд хэлэлцэж, У.Мөнхбаганы согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд баривчлах шийтгэл оногдуулсан ч "олон нийтийг үл хүндэтгэсэн" гэх үндэслэлээр дахин зөрчлийн хэрэг үүсгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн хэм, хэмжээг илтэд зөрчиж, У.Мөнхбаганы "Эрх зүйн байдлыг дордуулсан" гэж үзэж, түүнд холбогдох зөрчлийн хэргийг шүүх хэлэлцэхээс татгалзсан бол уг шийдвэрт прокуророос эсэргүүцэл бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад буй юм.

Тэгвэл прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүх хурал маргааш буюу 2025.03.19-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болох юм байна.

Б.Энхбаяр: Ноорог.мн бол тролл биш л дээ. Тролл гэдэг чинь нүүрээ нуусан этгээд байдаг юм
Б.Энхбаяр: Ноорог.мн бол тролл биш л дээ. Тролл гэдэг чинь нүүрээ нуусан этгээд байдаг юм
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.