Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Тавантолгой түлш ХХК шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Эрдэнэс тавантолгой ХК-ийн уурхайгаас ачуулсан эхний 15 вагон баяжуулсан нүүрс Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрийн талбайд өнөөдөр буулаа. Үлдсэн нүүрсийг хуваарийн дагуу татан авах юм.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн хагас үйлдвэрлэлийн туршилт хийж, эрдэмтдийн зөвлөлөөс гарсан дүгнэлт, зөвлөмж, шийдвэрт үндэслэж хэрэглээнд нэвтрүүлэх юм байна.

Т.Батцэцэг: Бэлтгэлийнхээ үеэр эгэмнийхээ ясыг хугалж, “Ододтой бүжиглэе” шоугаа өндөрлүүллээ
Т.Батцэцэг: Бэлтгэлийнхээ үеэр эгэмнийхээ ясыг хугалж, “Ододтой бүжиглэе” шоугаа өндөрлүүллээ
 
“Иргэдийн үг хэлэх, жагсаж цуглах эрхийг хууль ёсны, хууль бус жагсаал гэх мэтээр ангилаад байх хэрэггүй“
“Иргэдийн үг хэлэх, жагсаж цуглах эрхийг хууль ёсны, хууль бус жагсаал гэх мэтээр ангилаад байх хэрэггүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.