“Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Т.Батцэцэг бэлтгэлийнхээ үеэр эгэмнийхээ ясыг хугалж, шоугаа өндөрлүүллээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тодруулбал, "“Ододтой бүжиглэе” шоугаа харамсалтай нь 2-р бүжигнээсээ өндөрлүүлэхээр боллоо. Намайг дэмжиж байсан сайхан үгсээр урам өгч байсан та бүхэндээ талархлаа илэрхийлье. Олон хүмүүс надад санаа зовж хүнд бэртсэн үү? Гайгүй юу? Дэмжиж байгаа шүү! Дахин тайзнаа бүжиглэхийг нь тэсэн ядан хүлээж байгаа шүү гэх мэт олон асуулт болон дэмжсэн мессеж ирж байгаа тул та бүхэндээ шоугаа орхих болсон тайлбараа өгөх нь зүйтэй гэж бодлоо.
Тэмцээнийхээ 2 дахь удаагийн бүжгийн бэлтгэлийнхээ үеэр өндөр өргөдөг хэсэг ( trick / dance lift ) дээр барьц алдаад би хүчтэй унаж эгмийнхээ ясыг хугарсан гэдгийг эмчээс сонсоод мэдсэн.
Одоо нэг гараа огт хөдөлгөж болохгүй 1 сар хөдөлгөөнгүй гам барьж эдгээх шаардлагатай болсон.
Шоугаа эхэлж ч амжаагүй байхад ийм хүнд шалтгаанаар орхихоос өөр аргагүй болсон нь миний хувьд үнэхээр харамсалтай байна.
Шоунд орох санал ирсэн цагаас эхлэн олон сайхан үзүүлбэрийг үзүүлнэ гэсэн төлөвлөгөө маань ч нурсанд үнэхээр сэтгэл гонсгор харамсалтай байгаа.
Хэдий сэтгэлээр унаж байгаа ч Та бүхнийхээ олон сайхан үг, сэтгэл, дэмжлэгийн хүчээр хурдан эдгээд хэвийн амьдрал ажил төрөлдөө хурдан буцаж орноо. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа.
Оролцогч одууд болон бүжигчиддээ бүгдэд нь амжилт хүсье. Mongol TV болоод мундаг арын албаныханд нь амжилт хүсье. Бүгдээрээ эрүүл энх болгоомжтой сайхан үзүүлбэрээ үзүүлээд олон түмнээ нүд баясгасан үзүүлбэр үзүүлээрэй" гэжээ..
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!