“Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд хараат бус “Дотоод аудитын нэгдсэн удирдлагын тогтолцоо”-нд шилжлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Төрийн өмчит компаниудын реформ, Үндэсний баялгийн санг өсөн нэмэгдүүлэх цогц ажлын хүрээнд олон улсын дотоод аудитын стандартад нийцүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа компаниудыг “Дотоод аудитын нэгдсэн удирдлагын тогтолцоо”-нд шилжүүллээ. Ингэснээр нэгдлийн харьяа компаниудын дотоод аудитын тогтолцоо нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж эхлэх, хуулийн этгээдүүдийн дотоод аудитын нэгж, аудиторууд хараат бус аудитын ажлыг явуулах боломж бүрдэнэ. Тухайлбал,  

  • Мэргэжлийн бус хяналтын тогтолцоог халж нэг бодлого, стратеги, стандарт, мэргэжил, арга зүйгээр аудитын ажлыг явуулна. 
  • Аудитын ажлын чанар, зөвлөмж, дүгнэлт сайжирч асуудалтай эрсдэлүүд ил тод болж эхэлнэ. 
  • Үнэ цэн өгдөггүй аудит бус, харин эрсдэл өндөртэй компани, нэгж, үйл ажиллагаа, удирдлагад эрсдэлд суурилсан дотоод аудитыг явуулдаг болно.  
  • Аудитын ажил бусдын нөлөөнд автахгүйгээр бодитой, шударга, мэргэжлийн түвшинд явагдана. 
  • Аудитын ажлыг олон хэлбэрээр буюу газар дээрх болон зайны хяналтыг тасралтгүй хэлбэрээр явуулдаг болно. 
  • Төрийн өмчит компаниудын өмч хөрөнгийг үнэгүйдүүлэх, ашиг алдагдлыг бууруулах, санхүүгийн болон худалдан авалтын асуудал, эрсдэлүүд, байгууллагын нөхцөл байдлыг мэргэжлийн түвшинд бодитой тодорхойлж, шаардлага хангахгүй байгаа үйл ажиллагааг ил тодоор АУДИТЛАДАГ болно. 

Ингэснээр төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа ил тод, хяналттай, хариуцлагатай, засаглалтай, бүтээмжтэй, ашиг орлоготой, бусдын нөлөөнд бус хараат бусаар дотоод хяналтын тогтолцоотой ажилладаг болж байна.   

PDAC-2025: “Эрдэнэс Монгол” нэгдэл үйлдвэрлэл технологийн паркийн төслүүдээ танилцууллаа
 
СЗХ-ны гишүүнд нэр дэвшсэн ч УИХ-аар дэмжигдээгүй СЯ-ны хэлтсийн дарга Л.Сонор Азийн хөгжлийн банканд ажиллахаар болжээ
СЗХ-ны гишүүнд нэр дэвшсэн ч УИХ-аар дэмжигдээгүй СЯ-ны хэлтсийн дарга Л.Сонор Азийн хөгжлийн банканд ажиллахаар болжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!