PDAC-2025: “Эрдэнэс Монгол” нэгдэл үйлдвэрлэл технологийн паркийн төслүүдээ танилцууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Канад Улсын Торонто хотноо 93 дахь жилдээ зохиогдсон “Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт - PDAC2025” арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдэл гурав дах жилдээ амжилттай оролцож, нэгдлийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг нийт оролцогчдод танилцууллаа.

Энэ сарын 2-5-ны өдрүүдэд үргэлжилсэн уг арга хэмжээнд нэгдлийн бүрэлдэхүүний "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Эрдэнэс Оюу толгой" ХХК, "Эрдэнэс Үйлдвэрлэл Технологийн Парк" ХХК, "Бадрах Энержи" ХХК зэрэг компанийн төлөөлөл оролцсон бөгөөд Канад, Монгол хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн дунд зохион байгуулагдсан дугуй ширээний уулзалтаар “Эрдэнэс Монгол” нэгдэл нь өөрсдийн хэрэгжүүлж буй “Зэс боловсруулах цогцолборын төсөл”, “Гангийн цогцолборын төсөл” болон “Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл”-ийг танилцуулж, хамтран ажиллах боломжийг хэлэлцсэн юм.

Тус арга хэмжээнд дэлхийн 135 орны 30,000 гаруй уул уурхай, хүнд үйлдвэр, эрдэс баялгийн салбарын оролцогч нэг дор цуглаж, 700 гаруй мэргэжилтэн, экспертүүд салбарын хөгжлийн бодлого, дэлхийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлсэн ба 1100 гаруй үзэсгэлэн гаргагчид салбарын сүүлийн үеийн хөгжил дэвшил, төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа.

“Дотоод аудиторын ёс зүйн код”-ыг албан ёсоор баталж, аудиторууд тангараг өргөв
 
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!