Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлаг үүсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон зээлийн авлагыг бууруулах асуудалд онцгойлон анхаарах хэрэгцээ шаардлага үүсжээ. Тодруулбал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүссэн байна.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний салбарын удирдах ажилтны өргөтгөсөн зөвлөгөөн өнөөдөр эхэлсэн. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн удирдах ажилтнууд цугласан бөгөөд салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцах юм.

Зөвлөгөөний үеэр 2025 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод тодорхой үр дүн гаргахаар ажиллаж байгааг онцолж байна. Халамжийн үйлчилгээний ихэнх хувь нь цахимд шилжсэн ч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний дийлэнх хувийг хүний оролцоотойгоор шийдэж байгаа аж. Хөдөлмөр эрхлэлтийг илүү үр дүнтэй болгох удирдамж гаргаж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

2025 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэгт зориулж 45 тэрбум төгрөг, ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийг тогтвортой байлгахад 130 тэрбум төгрөг зарцуулна.

Үүнд “Хөдөлмөрийн харилцаан”-ы хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хөгжлийн гүүр”, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бичил бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг онцолж болно.

2024 онд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний цогц төв буюу “Job center”-ийг Улаанбаатар хотод 4 салбартай байгуулсан бол 2025 онд орон нутагт 30 төв байгуулахаар төлөвлөжээ.

Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг хүн бүрт биш ялгаатай хүүтэй олгох санал гаргав
Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг хүн бүрт биш ялгаатай хүүтэй олгох санал гаргав
 
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойн барилдаанд О.Хангай, Э.Оюунболд тэргүүтэй 128 бөх зодоглоно
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойн барилдаанд О.Хангай, Э.Оюунболд тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.