“Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэж байгаа иргэн, ААН-ийг зөвшөөрөл гэдэг зүйлээр боомилохгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.03.17/ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр холбогдох хүмүүст зарим үүрэг, чиглэлийг өглөө. Тэрбээр хэлэхдээ,

"Хот худалдаа, үйлчилгээ эрхлэх гэж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зөвшөөрөл гэдэг зүйлээр боомилохгүй. Худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд "Зөвшөөрлийн оронд мэдэгдэл" гэдэг өөрчлөлт орсон. Иргэн хүсэлтээ гаргалаа, цахимаар мэдэгдэл очно. Тэгээд л үйл ажиллагаагаа эхлүүлж болно.

Нэг нь хүсэлтээ барьчихаад хаалгыг нь сахиад суудаг. Нөгөөх нь хүнээр гуйлгаж түүлгээд суугаад байдаг харилцааг халж байна гэсэн үг. Хотоос өгдөг зөвшөөрлүүд бүгд дүүргүүдэд шилжсэн байгаа. Харин ажил хариуцсан хүмүүс дүүргүүдээ арга зүйгээр хангаад, заавар, зөвлөмжөө өгөөд явах ёстой" гэв.

Ц.Туваан: Гангийн үйлдвэрлэл, нүүрсний үнэ унаж байгаа үед Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр илүү ач холбогдолтой болно
Ц.Туваан: Гангийн үйлдвэрлэл, нүүрсний үнэ унаж байгаа үед Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр илүү ач холбогдолтой болно
 
Сургуулийн албан тушаалтан багш нарын илүү цаг, шилжсэн сурагчдын төлбөрийг өөрийн дансандаа авч байжээ
Сургуулийн албан тушаалтан багш нарын илүү цаг, шилжсэн сурагчдын төлбөрийг өөрийн дансандаа авч байжээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!