Ц.Туваан: Гангийн үйлдвэрлэл, нүүрсний үнэ унаж байгаа үед Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр илүү ач холбогдолтой болно

Огноо
Унших
3 минут 5 секунд

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл хийж байна.

---------------

Өнөөдөр УИХ-ын Хаврын ээлжит чуулган эхэлсэн энэ өдөр Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталсан хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-д өргөн барилаа.

Олон жил гацсан төмөр замын хил холболт, нүүрсний худалдаа, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хэлэлцээрээр шийдвэрлэх арга замыг сонгож Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээр дээр хоёр улсын Ерөнхий сайд Харбинд очиж гарын үсэг баталгаажуулсан.

Өнөөдрийн мөрдөж буй Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олон улсын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулдаг хуультай. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын дарга, Засгийн газраас хэлэлцээрийг соёрхон батлуулахаар өглөө. Энэхүү хэлэлцээр бол хоёр улсын Засгийн газар хооронд хийгдэж буй томоохон хэлэлцээр. Мэдээж үүн дотор гурван төрлийн дагалдах компани хоорондын гэрээнүүд явах учиртай. Үүнийг дурдвал, Зам тээврийн хөгжлийн яамны хариуцаж буй төмөр замын хил холболтын асуудал, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ, уурхайн хүчин чадал нэмэгдүүлэх гэсэн гурван цогц зүйлээс бүрдэж байгааг та бүхэн мэдэж байгаа. Үүний өмнөхөн УИХ-аар Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрт баримтлах үндсэн чиглэлийг батлуулсан. Үндсэн чиглэлийн хүрээнд Байнгын хороо, УИХ-ын чуулган дээр батлагдсан хүрээнд энэ хэлэлцээрийг байгуулж чадсан.

Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр болж буй Д.Трампын тарифын бодлогын нөлөөнөөс болж олон улсын худалдаан дээр нэлээн асуудал үүсэж байна. Улмаар гангийн хэрэгцээ буурч, нүүрсний үнэ унаж буй энэ цаг үед энэхүү хэлэлцээрийн ач холбогдол илүү оршино гэж үзэж байна.

Өмнө нь бидний борлуулж байсан нүүрсэн дээр нэмэлтээр 5 сая тонн нүүрс энэ жил борлуулах гэрээ явагдана. Үр дүнд нь, 400 орчим сая ам.долларыг нүүрсний борлуулалтаас нэмж төвлөрүүлэх боломж бүрдэж байгааг хэлье. Мөн 1955 оны Замын-Үүд-Эрээн хил холболтын хоёр улсын төмөр замын хил холболтын дараах хоёр дахь төмөр замын хил холболт байгаа юм. Та бүхэн хэлэлцээрийн үед харсан, үүнийг дагуулан Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосны дараа Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхэ болон цаашид төмөр замын баруун зүүн коридорыг холбох ажил шат дараатай маш хурдан хэрэгжинэ гэдгийг хэлье.

ШУУД: Гашуунсухайт Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа
ШУУД: Гашуунсухайт Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа
 
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!