Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ТУРИН-2025”: Б.Мөнх-Эрдэнэ, Э.Бямба-Эрдэнэ мөнгөн медаль, Ө.Елмирза, Э.Анхзул нар хүрэл медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 2 секунд

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа ба бүжгийн ганцаарчилсан төрөлд Б.Мөнх-Эрдэнэ, цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн бол цасны гуталтай гүйлтийн 200 метрийн зайд Ө.Елмирза, гүйлтийн цанын төрөлд Э.Анхзул нар хүрэл медаль хүртлээ.

Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан бол “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас одоогийн байдлаар Монголын баг тамирчид найман медаль хүртээд байна.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

8 хүн ба цанаар гулгаж буй хүмүүс нарын зураг байж магад

ЗӨВЛӨМЖ: Хүүхдэдээ ном унших дадлыг хэрхэн хэвшүүлэх вэ
ЗӨВЛӨМЖ: Хүүхдэдээ ном унших дадлыг хэрхэн хэвшүүлэх вэ
 
О.Мөнхжин: Даруухан байх ёстойг ойлголоо. “Бишрэлт Металл“ баг мундаг эргэж ирлээ. Одоо амиа  тавих тоглолт үлдсэн шүү
О.Мөнхжин: Даруухан байх ёстойг ойлголоо. “Бишрэлт Металл“ баг мундаг эргэж ирлээ. Одоо амиа тавих тоглолт үлдсэн шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.