Л.Энх-Амгалан: Чех Улсад ажиллаж байгаа Монголчууд тухайн улсад төлсөн НДШ-ээ эх орондоо тооцуулж, тэтгэвэр тогтоолгох боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Чех улсад албан айлчлал хийж буй.

Тэрбээр "Чех Улсад манай улсын иргэд олноор аж төрж, ажил хөдөлмөр эрхэлдэг. Албан ёсны тоогоор 14 мянга гаруй монгол иргэн бий.

Манай улстай нийгмийн хамгааллын гэрээ хэлэлцээр хийгдсэн цөөн орны нэг нь Чех улс. Тиймээс тус улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэд энд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ эх орондоо тооцуулж тэтгэвэрт тогтоолгох боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр талууд зам, тээвэр, дэд бүтэц, бүтээн байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, түүх, соёл, хөдөлмөр, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож байгаа онцлог айлчлал болж байна.

Аж үйлдвэр, хүнсний салбарт арвин туршлагатай Чех улсын өндөр технологийг Монголд улсад нутагшуулбал хоёр улсын Засгийн газар хамтран дундын хөрөнгө оруулалтын сан байгуулж жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих боломжууд байгаа талаар шинэ шинэ гэрээ хэлцлүүдийг байгуулж байна" гэв.

Тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэснийг хүчингүйд тооцдог нь Үндсэн хууль зөрчиж буй эсэхийг хянан хэлэлцэх хуралдааны тов гарлаа
Тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэснийг хүчингүйд тооцдог нь Үндсэн хууль зөрчиж буй эсэхийг хянан хэлэлцэх хуралдааны тов гарлаа
 
Түргэний автомашин осолдсоны улмаас жолооч, эмч, өвчтөн нь нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ
Түргэний автомашин осолдсоны улмаас жолооч, эмч, өвчтөн нь нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!