Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Корона вирусийн батлагдсан тохиолдол 473 боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Эрүүл мэндийн яамнаас  Ковид 19 халдварын нөхцөл байдлын  талаарх цаг үеийн ээлжит  мэдээлэл хийж байна. Тус яамнаас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа. 

Тэгвэл өнөө өдөр нэмж 19 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 473 боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар 17:00 цаг хүртэл нийт 963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс корона вирус илэрлээ. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид 556 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний хариу эерэг гарсан нь эмнэлгийн ажилтан аж. Мөн Дархан-Уул аймгийн Вирус судлалын лабораторит 348 хүнд шинжилгээ хийснээс дөрвөн хүнд корона вирус илэрчээ. Сэлэнгэ аймгийн Вирус судлалын лабораторит 59 хүнд шинжилгээ хийхэд 13 хүний хариу эерэг гарчээ.

Эдгээр тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм. 

Дотооддоо халдвар аваад буй иргэд: 

  • Сэлэнгэ- 23
  • Дархан-Уул- 8
  • Говьсүмбэр- 1
  • Улаанбаатар хотод- 15 тохиолдол бүртгэгдээд байна. 
Т.МӨНХСАЙХАН: Эмнэлгийн хамгаалах хэрэгслийн ГУРВАН сарын нөөцтэй
Т.МӨНХСАЙХАН: Эмнэлгийн хамгаалах хэрэгслийн ГУРВАН сарын нөөцтэй
 
МАН-ЫН БҮЛЭГ: Татвар, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаарх танилцуулгыг сонсоно
МАН-ЫН БҮЛЭГ: Татвар, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаарх танилцуулгыг сонсоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.