Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Nba-ийн улирал 12 сард эхэлж 7 сард өндөрлөнө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Nba-ийн 2019-2020 оны улирал уламжлалт хуваарийн дагуу аравдугаар сарын 23-нд эхэлсэн боловч коронавирусний цар тахлын улмаас энэ оны аравдугаар сарын 12-нд өндөрлөсөн.

Харин ирэх улирлын тоглолтууд ирэх сарын 22-нд эхэлж 2021 оны долоодугаар сард өндөрлөх болохоо зарлажээ. Уламжлал ёсоор багууд 82 тоглолт хийдэг байсан хэдий ч ирэх улиралд нэг баг нийт 72 тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Ташрамд дурдахад цар тахалтай холбогдуулан ирэх улиралд бүх оддын тоглолтыг зохион байгуулахгүй байхаар төлөвлөжээ. Лигийн зүгээс баталсан ирэх улирлын төлөвлөгөө:

  • Маргааш буюу 11 сарын 19-нд Nba-ийн драфтын өдөр
  • 12 сарын 12-оос 12 сарын 20-нд улирлын өмнөх тоглолтууд
  • 12 сарын 23-аас 3 сарын 5-нд улирлын эхний хагасын тоглолтууд
  • 3 сарын 6-аас 3 сарын 11-нд амралт
  • 3 сарын 12-оос 5 сарын 17-нд улирлын хоёрдугаар хагасын тоглолтууд
  • 5 сарын 19-өөс 5 сарын 22-нд нэмэлт тойргийн тоглолтууд
  • 5 сарын 23-аас 7 сарын 23-нд плэйоффийн тоглолтууд үргэлжилнэ.

 

Нийтийн тээрийн хэрэгслээр 72802 хүн зорчжээ
Нийтийн тээрийн хэрэгслээр 72802 хүн зорчжээ
 
Жаргалант голын нэрийг “Жаргант“ гэж буруу нэрлэж байна гэв
Жаргалант голын нэрийг “Жаргант“ гэж буруу нэрлэж байна гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.