Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрвөн хоног дараалан архи уусан 56 настай иргэн хордлогод орж, нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Булган аймгийн сумын эмнэлэгт "Эрэгтэй хүн архины хордлоготой хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан” гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 28-ны 01.00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, 56 настай, эрэгтэй “Н” нь дөрвөн хоног дараалан согтууруулах ундааны зүйл хэрэглэж, архины хордлого гэх оношоор хэвтэн эмчлүүлж байжээ.

Баярын өдрүүдэд иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гарал үүсэл тодорхойгүй, тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундааны зүйл худалдан авахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

“THE MONGOLZ” баг Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ
“THE MONGOLZ” баг Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.