Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай СХД-ийн “Улсын аварга тариаланч хамт олон”-д шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай СХД-ээс тодорсон аварга тариаланч хамт олонд шагналыг нь гардууллаа. Тодруулбал XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн босгон дээр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны тариаланч “Баянбүрд ногоон төгөл” ХХК “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарлаа.

Тус компани нь 2003 оноос жимс, жимсгэнэ, мод үржүүлэг, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэн нийслэл болон хөдөө орон нутгийн ард иргэд, жимс боловсруулах үйлдвэрийг чанартай экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна. Үүнээс гадна зуны хүлэмжид лооль, өргөст хэмх, навчит ногоо тариалдаг бөгөөд 1м2 талбайгаас 12-25 кг ургац хураан авдаг байна.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай эх орныхоо хүнсний хангамж, газар тариалангийн хөгжлийг түүчээлж буй “Баянбүрд ногоон төгөл” ХХК-ийн хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь амжилт хүслээ.

Б.Шинэбаяр: Сэтгэл зүрхэнд минь үүрд орших Л.Дэмидбаатар багштайгаа “цуг” энэ шагналыг авлаа
Б.Шинэбаяр: Сэтгэл зүрхэнд минь үүрд орших Л.Дэмидбаатар багштайгаа “цуг” энэ шагналыг авлаа
 
СУРВАЛЖИЛГА: Өнгөрсөн шөнийг арай ядан давсан ч үзлэгийн цаг сарын дараа
СУРВАЛЖИЛГА: Өнгөрсөн шөнийг арай ядан давсан ч үзлэгийн цаг сарын дараа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.