Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хуулзүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулах үеэр Ухаахудагийн асуудлыг хөндөв.
Өөрөөр хэлбэл, энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гаргаж Тавантолгойн орд газар, тэр дундаа Энержи Ресурс компанийн эзэмшиж байсан талбайг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулчихаад байхад энэ ордын талаар хэн нэгэн гэрээ хийж эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдад байгаагүй. Энэ үеийн ЗГ-ын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд энэ асуудлыг судалж эргэж Засгийн газрын хуралд танилцуулахыг тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан Наранхүү гэгчид мөн асуудлыг эргэж шийдвэрлүүлэхийг Засгийн газар Ерөнхий сайдад УИХ-аас даалгасан байхад энэ бүх процессыг зөрчсөн шийдвэр гарчээ. Тэгэхээр УИХ-ын 2007 оны тогтоол биелээгүй өдий хүртэл зөрчигдөж явсан байна. Тэр байтугай зарим нэг шалгах ёстой нөхцөл тодорч байна. Анх энэ лицензийг албан тушаал эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж өөр дээрээ авсан байж болзошгүй асуудал,өөрийн эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болошгүй асуудал, тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар цааш шийдвэрлүүлэх нь зүйтэй. Харин Тавантолгойн орд, Ухаахудагийн газартай холбоотой яригдаж буй асуудалд ЗГ-аас тогтоолын төсөл өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэж гэж үзэв. 2007 оны тогтоолын хавсралтад тодорхой дурдсан.
- Сайдын тогтоол хууль бус байсныг 17 жилийн хугацаанд тухайн үеийн Засгийн газар яагаад чимээгүй байсан юм бэ. Мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрч байсан юм уу. Эсвэл таны л үед энэ асуудал илэрч байна уу?
-2007 оны тогтоолын хавсралтад тодорхой дурдсан. Эдгээр талбай нь стратегийн ач холбогдол бүхий ордод орно гэж заасны дотор нэрс нь бий. "Энержи Ресурс" ХХК-ийн эзэмшлийн талбай, Тавантолгой ХК буюу жижиг Тавантолгой болон бусад компанийн нэр, хэн хаана орд эзэмшиж байгааг нь оруулж энэ ордууд нь стратегийн ордод орно, энэ ордуудад Монголын төр хувь эзэмшинэ. Харин хэдэн хувь эзэмших үү гэх асуудлыг Засгийн газарт танилцуул гэж заасан байгаа. Гэвч 2007 оноос хойш энэ асуудлыг УИХ огт хэлэлцээгүй. Мөн УИХ-д танилцуулах Засгийн газар үүрэгтэй. Харин тухайн асуудлыг танилцуулах үүрэгтэй сайд гэх нөхөр эргээд танилцуулах нь энэ асуудлыг төрийн мэдэлд буцаан авах тухай Засгийн газрын хуралдаанаар танилцуулах тухай даалгав гэж тэмдэглэлд заасан. Гэхдээ таны асуусан зөв.Өнгөрсөн хугацацаанд яагаад хөндөж, яриагүй тухай хариулж мэдэхгүй байна. Гэхдээ үүнийг ярих сонирхол байхгүй байжээ гэж харж байна. Тухайлбал, "Энержи Ресурс" компанитай Үйлдвэр худалдааны сайдын байгуулсан гэх гэрээний эх хувьд Монголын төрд алга. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ашигт малтмал, тухайн үеийн яамдын архиваас бид ажлын хэсэг байгуулагдан үзсэн, өнөөдөр хүртэл энэ гэрээний эх хувь олдохгүй байна. Иймээс энэ гэрээг ярих сонирхолгүй, ярихыг хүсдэггүй хэсэг бүлэг байж гэж ойлгож байгаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!