Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

11:00 цагийн мэдээллээс хойш Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх 17:00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. 
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:  Өнөөдрийн 11.00 цагийн мэдээллээс хойш Монгол Улсад батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, 435 боллоо.

Дархан-Уул аймагт бүртгэгдсэн тохиолдлыг өглөө түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарсан, нарийвчилсан шинжилгээгээр батлагдлаа. Түүний ойрын 62 хавьтлыг илрүүлж, тандалт судалгааг хийж байна.

Нийслэлд 18 шинжилгээний цэгээс гадна өрхийн эмнэлэгт шинжилгээ авч 6764 хүн хамрагдаад байна. Ингэхдээ амны хаалт, бээлий өмсч, 1800-0119 дугаар болон 119.mn вэб сайтаар холбогдож цаг авч болно. Аль болох онлайнаар харьцах хэрэгтэй.

Бага насны хүүхдүүдийн дунд гар, хөл, амны өвчин, салхин цэцэг, тууралтат өвчин гарах магадлалтай байна. Тиймээс бага насны хүүхдийн асаргаа сувилгаагаа сайжруулах хэрэгтэй байгааг зөвлөе.

Коронавирусийн голомтод тооцогдсон зарим газрын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийв
Коронавирусийн голомтод тооцогдсон зарим газрын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийв
 
Эрдэнэт хотод ноцтой осол гарч дөрвөн хүн нас барсны гурав нь үйлдвэрийн ажилчид байжээ
Эрдэнэт хотод ноцтой осол гарч дөрвөн хүн нас барсны гурав нь үйлдвэрийн ажилчид байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.