Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ-ын төв байр халдварын голомт болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ Женев хот дахь төв байранд Covid-19 халдвар кластер буюу голомтлон тархсан тухай тус байгууллага өчигдөр /2020.11.16/ мэдэгджээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш ДЭМБ-ын төв байранд нийт 65 хүн халдвар аваад байгаа ба өнгөрсөн долоо хоногт л гэхэд таван хүнээс халдвар илэрчээ.

Халдвар авсан хүмүүсийн биеийн байдал ерөнхийдөө сайн байгаа бөгөөд заримд нь шинж тэмдэг илрэхгүй байгаа гэнэ.

Швейцарийн Женев хот болон Вауд муж нь өдгөө цар тахлын тархалт хамгийн өндөр дэлхийн бүс нутгуудын нэгд тооцогдож байгаа юм.

Дашрамд дурдахад, ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус халдвар авсан хүний хавьтал болсныхоо дараа 17 хоног тусгаарлагдаж байгаад өчигдрөөс ажилдаа эргэн орсон байна.

ХУД “Рапид” хороололд илэрсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ
ХУД “Рапид” хороололд илэрсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ
 
ШУУД: ХҮН нам жагсаалтаар нэр дэвшигчдээ танилцуулж байна
ШУУД: ХҮН нам жагсаалтаар нэр дэвшигчдээ танилцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.