Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүрээ амаржих газрыг О.Должинсүрэнгийн нэрэмжит болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн "Хүрээ" амаржих газрыг МУ-ын хүний гавьяат эмч О.Должинсүрэнгийн нэрэмжит болголоо. Гавьяат эмч О.Должинсүрэн нь Монголын эрүүл мэндийн салбарт тасралтгүй 40 жил ажилласан эрхэм хүн юм.

“Эрүүл эх, нярай-Эх орны ирээдүй” хэмээх уриатай Нийслэлийн хүрээ амаржих газар нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1959 оны Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 4 ортой төрөх тасаг нээгдсэнээр суурь нь тавигджээ. Улмаар Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1959 оны 12-р сарын 26-ны 244 тушаалаар одоогийн байранд 75 ортойгоор II амаржих газар нэртэйгээр нээгдэж байсан түүхтэй. Тус эмнэлэг нь Сонгино-Хайрхан дүүргийн 22 хорооны 68000 гаруй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эх барихын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Б.Баярчимэг

“Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг ирэх сард олгоно
“Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг ирэх сард олгоно
 
Ерөнхий сайд Гангийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг даалгав
Ерөнхий сайд Гангийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг даалгав
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.