Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул “0” зогсолт хийхээр болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Дархан-Уул аймгийн засаг дарга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал: Сэлэнгэ аймгийн голомтын бүсээс Дархан-Уул аймагт үүссэн нэг хоёр болон дам хавьтлуудыг олж илрүүлэх судалгаа хийх, шинжилгээ авах ажлуудыг сүүлийн өдрүүдэд зохион байгууллаа. Сэлэнгэ аймагтай зэргэлдээ учраас эрсдэлт бүлэгт голомтлон тархах магадлалтай гэж үзээд Дархан-Уул аймгийн нийт иргэдээс тэр дундаа эрсдэлт бүлэгт хамрагддаг үйлчилгээний байгууллагын ажилтан албан хаагчид болон төрийн байгууллагын ажилтнуудаас шинжилгээ авах ажлыг зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар 10302 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Нэг хоёдугаар хавьтлын 583 иргэнд PCR-ийн шинжилгээ хийсэн. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 00:26 цагт гарсан. Эрүүл мэндийн газраас мэдээлэхдээ  нэг сэжигтэй тохиолдол илэрсэн.  Энэ сэжигтэй тохиолдлыг яаралтай хариу арга хэмжээг авч шинжилгээг ХӨСҮТ-рүү хүргүүлэх шийдвэр гаргалаа. Сэжигтэй тохиолдлоос шалгаалсан дам хавьтлуудыг тогтоох шаардлага гараад байна. Тиймээс арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хугацаанд Дархан-Уул аймагт тэг зогсолт хийх шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагууд болон дэд бүтцийн байгууллагууд ажиллах юм. Энэ хугацаанд бид шаардлагатай арга хэмжээг авч сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудыг илрүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр ажиллаж байна. Тийм учраас иргэдийн аймгийн онцгой комисоос гарсан шийдвэрүүдийг биелүүлэхийг зөвлөж байна” гэлээ.

 

Нийслэлийн гурван эмнэлэгт 1340 ор бэлэн байна
Нийслэлийн гурван эмнэлэгт 1340 ор бэлэн байна
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.