Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлээгүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцсон асуудлаар Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2024 онд Дорноговь аймаг дахь ахмадын асрамжийн газар нь цэргийн эмнэлгийн зориулалттай барилга байсан бөгөөд хөгц, мөөгөнцөрт идэгдсэн байсан тул шинээр барилга барих шаардлагыг хүргүүлсэн. Гэвч хяналт шалгалтын явцад 2024 оны гуравдугаар сард барилга удаашралтай байсан тул ХЭҮК-ийн даргын албан шаардлагыг аймгийн засаг даргад хүргүүлсэн байдаг.
Ингээд 2024 оны 10 дугаар сард тухайн байр ашиглалтад орж Говийн бүсийн 18 асруулагчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хангагдсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!